logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “MMC” 2024 онд хугацаа нь дуусах бондоо буцаан худалдан авах тендер саналаа цуцаллаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 27 09:00
    429
    “Mongolian Mining Corporation” тендер саналаа цуцалсантай холбогдуулан шинэ бонд гаргахаа зогсоов

    Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани 2024 оны дөрөвдүгээр сард хугацаа нь дуусах, 9.25 хувийн купонтой бондоо эргүүлэн худалдан авах тендер саналаа цуцаллаа. Түүнчлэн солих болон зарах тендер саналаа цуцалсантай холбогдуулан тус компани шинэ бонд гаргахаа мөн зогсоожээ.

    27-6.JPG

    “Mongolian Mining Corporation” энэхүү бондоо хөрөнгө оруулагчдаасаа буцаан худалдан аваагүй, мөн тендер саналд оролцохоор хүсэлтээ өгсөн хөрөнгө оруулагчдын саналыг буцаахаар болж байна.

    Тус компани 9.25 хувийн хүүтэй, 350.2 сая ам.долларын хэмжээтэй бондоо буцаан худалдан авах эсвэл шинэ бондод хөрвүүлэх саналыг хөрөнгө оруулагчдадаа тавьсан юм. Нэгж үнийг нь 1000 ам.доллароор худалдан авах саналыг тавдугаар сарын гурваны өдөр хүртэл идэвхтэй авахаар байв.

    27-5.JPG

    “Bloomberg-ийн дата мэдээллээс харвал лхагва гарагийн арилжаагаар “Mongolian Mining Corporation” компанийн бондын ханш сүүлийн найман сарын хамгийн өндөр дүнгээр буурчээ.

    Cэтгэгдэл бичих