logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.1 хувь, 2024 онд 6.1 хувиар өсөх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 06 09:45
    540

    Зургийг: С.Батсайхан

    Дэлхийн банк Монгол Улсын 2023 болон 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулав

    Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.1 хувиар, 2024 онд 6.1 хувиар өснө гэж өмнөх төсөөллөө ялимгүй буурууллаа. Олон Улсын Валютын Сан Монгол Улсын эдийн засаг ирэх онд 4.5 хувиар, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк 7.5 хувиар, Сангийн яам долоон хувиар өснө гэж тооцоолоод байгаа юм.

    Энэ дундаас Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк хамгийн өөдрөг төсөөллийг танилцуулсан бол Олон Улсын Валютын Сан хамгийн пессимист төсөөллөө танилцуулж, Монгол  Улсын нийгэм, эдийн засгийн төлөвийг дүгнэж, анхаарах асуудлууд бодлогын зөвлөмжүүдийг өглөө. Тухайлбал: төсвийн чанга бодлого хэрэгжүүлэхгүй бол төсвийн тэнцлийн үзүүлэлт 2024 онд улам муудаж, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэн, Монгол Улсын эдийн засгийн тогтворжилтод эрсдэл учруулна гэж үзсэн байна.

    Хэдий тийм боловч ихэнх олон улсын банк болон олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засаг ойрын хугацаандаа эргэн сэргэнэ гэсэн төсөөлөл гаргаад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих