Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
БНСУ-ын экспорт наймдугаар сард шинжээчдийн хүлээлтээс бага хувиар буурсан нь дэлхийн худалдааны сэргэлт жигд үргэлжилж магадгүй гэсэн итгэлийг төрүүлээд байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тус улсын экспорт тогтмол буурсаар байгаа юм. Наймдугаар сард тус улсын экспорт 2020 оноос хойш анх удаа 11 дэх сардаа дараалан буурахад хагас дамжуулагч болон нефтийн бүтээгдэхүүний эрэлт бага байсан нь голлон нөлөөлжээ.
Тус улсын экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.4 хувиар буурсан гэж Худалдааны яамнаас нь гаргасан тайланд дурдсан байна. Энэ нь эдийн засагчдын таамаглаж байсан 11.8 хувиас бага үзүүлэлт бөгөөд долоодугаар сарын бууралттай харьцуулахад мөн саарсан дүр зурагтай байгаа юм.
Харин нийт импорт нь 22.8 хувиар буурч, 51 тэрбум ам.доллар хүрсэн бол гадаад худалдааны тэнцэл нь 870 сая ам.долларын ашигтай гарчээ. Ийнхүү худалдааны тэнцэл нь гурав дахь сардаа дараалан ашигтай гараад байгааг Худалдааны яам нь мэдээллээ.