Зургийг: AFP/Getty Images
“ABC News”-ийн сүүлд явуулсан санал асуулга АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены рейтинг улс төрийн карьерынх нь турш дахь хамгийн доод цэгт хүртлээ унасныг харууллаа. Тодруулбал: санал асуулгад оролцогчдын 36 хувь нь түүний гүйцэтгэлийг сайшаасан нь хоёрдугаар сараас хойш зургаан нэгжээр буурсан үзүүлэлт болж байна.
Харин 56 хувь нь Жо Байдены гүйцэтгэлийг шүүмжилсэн бол 68 хувь нь түүнийг дахин Ерөнхийлөгчөөр сонгогдоход хэтэрхий хөгшиднө гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Нөгөө талд санал асуулгад оролцсон хүмүүсийн дийлэнх нь Дональд Трампыг эрүүл мэнд, оюуны чадавхын хувьд илүү гэж үзсэн байна.
2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжих вэ гэсэн асуултад санал асуулгад оролцогчдын 44 хувь нь “Дональд Трампыг дэмжинэ” гэсэн бол 38 хувь нь Жо Байденыг дэмжинэ гэжээ.