logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    БНХАУ моргейжийн зээлийн урьдчилгаа төлбөрийн доод хэмжээг 20 хүртэлх хувиар бууруулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 01 09:55
    642

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын моргейжийн зээлийн хүүг бууруулах бодлого IX/25-наас хэрэгжиж эхэлнэ

    БНХАУ анх удаа орон сууц худалдан авч буй тохиолдолд моргейжийн зээлийн урьдчилгаа төлбөрийн доод хэмжээг 20 хувь хүртэл бууруулахаар боллоо. Харин хоёр дахь удаагаа орон сууц худалдан авч буй хүмүүст урьдчилгаа төлбөрийн доод хэмжээг 30 хувь болгож, бууруулахыг тус улсын Төв банк мэдэгджээ.

    Түүнчлэн ипотекийн зээлийн хүүг бууруулахад зээлдүүлэгчдийг урамшуулахаар төлөвлөж байгаа нь анхаарал татаж байна. Энэ хүрээнд холбогдох асуудалд банкнууд  харилцагчидтай харилцан тохиролцоно. Энэхүү урамшууллын бодлого есдүгээр сарын 25-наас хэрэгжиж эхлэх аж.

    БНХАУ-ын хувьд уналтад ороод буй үл хөдлөх хөрөнгийн салбарт борлуулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого зохицуулалтын арга хэмжээ болж байна.

    БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбарт уналт үргэлжилж байгаа нь  тус улсын болоод дэлхий дахины санхүүгийн зах зээлд эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Ялангуяа тэргүүлэх байр суурь эзэлдэг “Country Garden”  компани дефолт зарлах эрсдэл өндөр байгаа нь зах зээлд тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна.

    Наймдугаар сард тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон компаниудын борлуулалт өмнөх оны мөн үеэс 34 хувиар буурсан үзүүлэлттэй байсан юм.

    Энэхүү алхам нь үл хөдлөх хөрөнгийн борлуулалтыг нэмэгдүүлж, худалдан авагчдын хөрвөх чадварын дарамтыг бууруулна гэж “Citi Group”-ийн эдийн засагчид онцолж байна.

    Cэтгэгдэл бичих