
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Ц.Бадмаараг
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Ц.Бадмаараг
“Goldman Sachs” брент төрлийн газрын тосны үнийн төсөөллөө баррелийг нь $86 болгон бууруулав
Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 12 10:00
462
Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
“Goldman Sachs” газрын тосны үнийн төсөөллөө сүүлийн зургаан сард гурав дахь удаагаа бууруулж байна
Брент төрлийн газрын тосны үнэ энэ оны эцэс гэхэд 100 ам.доллар давна гэж тооцоолж байсан “Goldman Sachs” үнийн төсөөллөө бууруулж, баррелийг нь 86 ам.доллар болголоо. Тус банк сүүлийн зургаан сард ийнхүү гурав дахь удаагаа үнийн төсөөллөө бууруулж байна.
ОХУ, Иран, Венесуэл зэрэг улсад газрын тосны нийлүүлэлт нэмэгдсэн нь нь үнийн төсөөллөө бууруулах гол хүчин зүйлс болсон гэж үзжээ. Үүний зэрэгцээ цаашид эрэлт тааруу байх төлөвтэй байгаа нь үүнд голлон нөлөөлж байгаа аж.
Харин АНУ стратегийн нөөцөөсөө гурван сая баррель газрын тос гаргахаар болсноо мэдэгдээд байна. Өнгөрсөн онд л гэхэд тус улс эрчим хүчний үнийг тогтворжуулахаар 200 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөсөө гаргаад байгаа юм.
Cэтгэгдэл бичих