
Зургийг: Alex Kraus/Bloomberg
Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард гуравдугаар сард бодлогын хүүг хагас нэгж хувиар нэмэгдүүлэх магадлал өндөр байгааг дахин мэдэгдлээ.
"Өнөөгийн инфляцын дарамтын нөлөөллийг харвал гуравдугаар сард болох дараагийн уулзалтаар мөнгөний бодлогыг 50 суурь нэгжээр нэмэгдүүлэх хүлээлттэй байна" гэж тэрбээр Страсбург хот дахь Европын Холбооны хууль тогтоогчдын уулзалтын үеэр мэдэгдсэн байна. "Мөн тэр үеэр мөнгөний бодлогын цаашдын төлөвийг цэгнэнэ" гэдгийг тодотгожээ.
Сүүлийн гурван сар инфляц саарсан ч Европын Төв банкны удирдлагууд инфляцын эсрэг тэмцэлд хараахан ялалт байгуулаагүй байна гэж үзэж байна. Түүнчлэн АНУ ч үүнтэй адил нөхцөл байдалд байгаа юм. Мөн цаашид бодлогын хүүг нэмэгдүүлэх хэмжээгээ өндөрт хадгалахаар байна.