logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Barrick Gold” энэ онд 4.2-4.6 сая унц алт олборлож, гарцаа сэргээх зорилт тавив
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 16 16:45
    120

    Зургийг: Akos Stiller/Bloomberg

    “Barrick Gold” компани өнгөрсөн онд 4.14 сая унц алт олборложээ

    Үйлдвэрлэл нь сүүлийн 20 гаруй жилийн доод түвшинд хүрч буурсныг тайлагнаад буй “Barrick Gold” компани энэ онд гарцаа эргэн хэвийн түвшинд аваачих зорилт тавьжээ.

    Тус компанийн IV улирлын орлогын үзүүлэлт шинжээчдийн таамгаас давсан бөгөөд энэ онд 4.2-4.6 сая унц алт олборлох хүлээлттэй байгаагаа мэдээлсэн байна.  Энэ нь өнгөрсөн оны төлөвлөлттэй ойролцоогоос гадна гурван жил дараалан унаж 2000 оноос хойших доод түвшинд хүрээд байгаа гарцын үзүүлэлтийг нь сэргээхэд хангалттай дүн аж. 

    Хэдийгээр алтны үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 35 хувиар өссөн ч олборлолт хийхэд хүндрэлтэй ордууд, үйлдвэрлэлийн зардлын өсөлт нь алтны компаниудад сорилт авчирч байна. “Barrick Gold”-ийн хувьд ч Невадагийн уурхайд засвар сайжруулалт хийсэн, Папуа Шинэ Гвиней дэх Поргера уурхайн үйл ажиллагаа зогссон зэрэг үйлдвэрлэлд нь сөргөөр нөлөөлөх хүндрэлүүдтэй тулгарчээ.

    Торонтод төвтэй тус компани өнгөрсөн онд 4.14 сая унц алт олборлосон нь шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт болсон байна. 2019 онд “Randgold Resources”-ийг өөртөө нэгтгэснээс хойш тус компанийн үйлдвэрлэлийн гарц буурсаар байгаа юм.

    Харин IV улиралд “Barrick Gold”-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг 13 цент болсон нь шинжээчдийн таамаг болох 12 центээс давсан байна.

    PDAC-23-BORCHURE-1.jpg

    Cэтгэгдэл бичих