logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Хувцасны брэндүүд гаргасан хаягдалдаа нөхөн төлбөр төлдөг болох журам АНУ, Европт батлагдахад ойрхон байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 31 17:02
    315

    Зургийг: Andrew Caballero-Reynolds/Bloomberg

    Хөгжингүй орнуудын хогийн цэгт очоогүй хаягдал хувцаснууд ихэнхдээ бөөндөө дэлхийн өмнөд хагасын улс орнууд руу ачигддаг

    АНУ болон Европын зохицуулах байгууллагууд улам хурцадсаар буй хувцас үйлдвэрлэлийн хаягдлын асуудалд анхаарал хандуулж эхэллээ. Хувцасны хаягдал бүтээгдэхүүн тухайн орнуудын хогийн цэгийг дүүргээд зогсохгүй энэ төрлийн хаягдлыг импортолдог Гана, Чили зэрэг улсад томоохон хүндрэл учруулах болжээ. Иймд зохицуулагчид хувцас үйлдвэрлэгчдээс хог хаягдлын төлбөр нэхэмжлэхээр төлөвлөж байна.

    Холбогдох журмыг АНУ-ын Калифорни муж, Нью-Йорк хот, Швед, Нидерланд, Итали улсад тус тус өргөн бариад байгаа  аж. Харин Их Британи, Европын Холбоонд хэлцлийн шатандаа  явж байна. 

    Дээрх журмаар хувцас үйлдвэрлэгч компаниуд бөс даавуун материалыг  дахин боловсруулах төсөлд хөрөнгө оруулах бөгөөд энэ нь ихэнх тохиолдолд үйлдвэрлэлийнхээ хэмжээтэй уялдсан төлбөр төлөх замаар хэрэгжих аж.

    Энэхүү загварчлалыг EPR (extended producer responsibility) буюу “Үйлдвэрлэгчийн нэмэлт хариуцлага” хэмээн нэрлэжээ.

    Хувцас үйлдвэрлэлийн салбараас үүдэлтэй хог хаягдал өсөн нэмэгдсээр ирсэн ч өмнө нь ихэвчлэн анхаарлын гадна үлддэг байв. Европын Холбооны орнуудад жил бүр дөрвөн сая тонн даавуун хог хаягдал ялгарч байна. Харин 2018 онд АНУ-д хувцасны хаягдал 17 сая тонн хүрсэн нь 2000 оныхоос 80 хувиар өссөн үзүүлэлт болсон юм.   

    Хөгжингүй орнуудын хогийн цэгт очоогүй хаягдал хувцаснууд ихэнхдээ бөөндөө дэлхийн өмнөд хагасын улс орнууд руу ачигддаг. Гана улсад гэхэд л долоо хоног бүр 15 сая хүртэлх тонн хувцас ирдэг гэсэн тооцооллыг энэ чиглэлд шинэчлэл хийхээр зорьж буй Төрийн бус байгууллага болох “Or Foundation” гаргасан байна. 

    “EPR” буюу “Үйлдвэрлэгчийн нэмэлт хариуцлага”-ын журам нь энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хувцас үйлдвэрлэгч компаниудыг оролцуулах зорилготой юм. 

    “Энэхүү журам нь хувцасны бизнесүүдийг экологийн ул мөрөө эргэн харж,“Бид хэдий хэмжээний хувцас үйлдвэрлэх вэ, эцэст нь хэрхэн төлбөрт унахгүй байх вэ?” гэсэн асуултуудыг тунгаан бодоход хүргэнэ” хэмээн “Fashion CUTS”-ийн хувцас үйлдвэрлэлийн хуулийн өмгөөлөгч, зөвлөх Бетина Баумгартен онцолж байлаа. 

    “EPR” журмыг дэмжигчдийн хувьд үүгээр хувцасны хэт үйлдвэрлэлийг бууруулна хэмээн найдаж байна. Ингэснээр мөн дахин боловсруулалтын шинэ санал санаачилгууд гарч, компаниудыг илүү чанартай хувцас үйлдвэрлэхэд түлхэц болно хэмээн үзэж байгаа юм. 

    Түүнчлэн хаягдал хувцасны төлбөр авах нь цаашлаад худалдан авагчдад ч нөлөөлж болохоор байгаа юм. Учир нь хувцас хямд байх тусам худалдан авагчдын авах сэдэл нэмэгдэж улмаар, хэтийдсэн хэрэглээ гаардаг. Харин худалдан авалтыг бууруулахаар хувцасны үнийг нэмэхдээ учиртай нэмэх хэрэгтэйг “Changing Markets Foundation”-ийн кампанит ажлын тэргүүн Нүза Урбанчик онцолж байсан юм. 

    “Or Foundation” нэгж хувцасны үнийн нэмэгдэл 0.50 ам.доллароос эхэлж доод тал нь 2.50 ам.доллар хүрэх хэрэгтэй гэж үзэж байна. Ингэхдээ тухайн хувцасны дахин ашиглалт болон дахин боловсруулалтын зардал, задрахдаа хүрээлэн буй орчинд ямар нөлөөлөл үзүүлэхийг тооцох юм байна.

    Cэтгэгдэл бичих