logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    "Rockstar Games"-ийн "GTA VI" тун удахгүй...
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 09 16:00
    2157

    Зургийг: Yoshikazu Tsuno/AFP/Getty Images

    "Rockstar Games" шинэ тоглоомоо ирэх сард танилцуулна

    "Take-Two Interactive Software" компанийн нэгж "Rockstar Games" ирэх сараас эхлэн "Grand Theft Auto" (GTA) шинэ тоглоомынхоо сурталчилгааг эхлүүлэхээ зарласан байна. Тус компани ирэх 12 дугаар сард энэхүү тоглоомынхоо трэйлерийг цацахаар төлөвлөж байгаагаа "Rockstar Games"-ийн Ерөнхийлөгч Сэм Хаузер мэдээллээ.

    Шинэ “Grand Theft Auto”-ийн сурталчилгаа нь "Rockstar Games" компанийн 25 жилийн ойтой давхцаж байгаа юм.

    Дээрх мэдээлэл гарсны дараа "Take-Two Interactive Software"-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид 7.5 хувиар өсжээ. Энэ пүрэв гарагт тус компани улирлын орлогын тайлангаа танилцуулахаар байгаа юм.

    "Grand Theft Auto VI"-аас өөр ямар ч видео тоглоом фенүүд болон хөрөнгө оруулагчдын дунд ийм өндөр хүлээлт үүсгэж байгаагүй аж. Өмнөх хувилбар нь болох "Grand Theft Auto V" нийт 185 сая гаруй хувь борлуулагдсанаар бүх цаг үеийн борлуулалтаар "Minecraft"-ийн дараа хоёрдугаарт бичигдэх видео тоглоом болж байжээ.

    Cэтгэгдэл бичих