
“Avatar” киноны шинэ анги “Avatar: The Way of Water”-ийн нээлтийн дараа “Walt Disney” компанийн хувьцааны ханш 2020 оны гуравдугаар сараас хойших доод түвшинд хүрлээ.
Хувьцааны ханш нь арилжааны дөрвөн өдөр дараалан унасан байна. Сүүлийн арилжаагаар 4.8 хувиар унаж 85.78 ам.доллар болсон байна.
“Avatar: The Way of Water” кино “Hollywood”-ийн түүхэн дэх хамгийн өндөр зардалтай кинонуудын нэг болсон ч нээлтийн орлого нь хүлээлтэд хүрсэнгүй.
"Avatar: The Way of Water" кино нээлтээ хийсэн өдрүүдэд АНУ болон Канадын зах зээлээс 134 сая ам.долларын орлого олжээ. Хэдий тийм боловч энэ нь шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт болсон юм. “Box Office”-ийн шинжээчид 145-179 сая ам.долларын орлого олно гэж тооцоолсон бол “Walt Disney” компани өөрсдийн төсөөллийг 130 сая ам.доллар болгож бууруулаад байна.