logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    "Apple"-ийн бүтээгдэхүүнийг угсрагч компаниуд БНХАУ-аас өөр улсад хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарч байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 20 15:00
    164
    “iPhone” гар утасны үйлдвэрлэл БНХАУ-д төвлөрч буй ч геополитикийн асуудал болон COVID-19-тэй холбоотойгоор тасалдал үүсээд байна

    “iPhone” гар утас угсрагч компаниуд БНХАУ-д үүсээд буй нийлүүлэлтийн сүлжээний асуудлыг шийдвэрлэх гарц хайснаар БНЭУ, Вьетнам улс “Apple” компанийн үйлдвэрлэлийн дараагийн гол төвүүд болох төлөвтэй байна. Одоогоор үйлдвэрлэл БНХАУ-д төвлөрч буй ч геополитикийн асуудал болон COVID-19-ийн халдварын тархалттай холбоотойгоор нийлүүлэлтийн тасалдал үүсээд байгаа юм.

    Үйлдвэрлэгчид улс орнуудын татаасны бодлогод тулгуурлан, хүчин чадлаа дэлхийн дахинд нэмэгдүүлэхийг зорьж байна гэж “Counterpoint Research”-ийн судлаачид мэдэгджээ. Ингэснээр “Apple”-ийн гол түнш компани болох “Hon Hai Precision Industry” хүчин чадлынхаа 30 орчим хувийг Азийн бусад орнууд болон Бразил руу шилжүүлнэ гэж үзэж байна.

    Cэтгэгдэл бичих