logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    БНХАУ-д COVID-19-ийн аюултай мутаци үүсэх эрсдэлтэй байгааг АНУ анхааруулав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 20 11:30
    457
    Сүүлийн нэг хоногт БНХАУ-д COVID-19-ийн халдварын 2722 тохиолдол шинээр батлагдаж, таван хүн нас баржээ

    Дэлхийд хүн амынхаа тоогоор тэргүүлдэг БНХАУ COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо сулруулахтай зэрэгцээд "коронавирус"-ийн шинэ аюултай мутаци үүсэх магадлалтай байгааг АНУ анхаарууллаа.

    "БНХАУ-ын одоогийн халдварын дэгдэлтийг харвал арга хэмжээ авах шаардлагатай байна" гэж АНУ-ын Төрийн Департментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн "Вирус тархвал мутацилагдах магадлал нэмэгдэж, бусад улсуудад ч эрсдэл авчирна" гэж тодотгосон байна.

    Сүүлийн нэг хоногт БНХАУ-д COVID-19-ийн халдварын 2722 тохиолдол шинээр батлагдаж, таван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар тус улсад нийт 383 мянга гаруй тохиолдол батлагдаад байгаа аж. 

    Үүнээс гадна “коронавирус”-ийн “Omicron” хувилбарын хурдацтай тархаж буй “BQ”, “XBB” дэд хувилбарууд COVID-19-ийн вакцинуудад, түүний дотор шинэчилсэн нэмэлт тунд илүү тэсвэртэй байгааг судалгаагаар тогтоосон байна. Тухайлбал: “BQ.1”, “BQ.1.1”, “XBB”, “XBB.1” дэд хувилбар нь одоогоор илэрсэн хамгийн тэсвэртэй хувилбаруудад тооцогдож байгаа аж.

    БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалтын улмаас нас барагсдын тоо нэмэгдэж байгаа тул чандарлах байрыг цагдаагийн хамгаалалтад аваад байгаа аж. Ялангуяа сэтгүүлчдийг ойртуулахгүй арга хэмжээ авч байгаа юм.

    COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо зөөлрүүлэх шийдвэр гаргасны дараа БНХАУ-ын эрх баригчид иргэдийнхээ хөдөлгөөнийг гар утасны аппликейшнээр хянахаа зогсоогоод байгаа ч шинжилгээний хариу нь “Эерэг” гарсан эсвэл халдварын тархалт намжаад удаагүй байгаа бүсэд зорчсон хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг хянах бусад программыг ажиллуулсан хэвээр байгаа аж.

    Cэтгэгдэл бичих