logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    "Steppe Gold” 2022 онд 33,700 унц үнэт металл Монголбанканд тушаажээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 12 15:25
    276
    Steppe Gold: 2022 оны үйлдвэрлэл 33,500 унц хүрсэн, 2023 онд мөн адил байхаар төлөвлөсөн

    Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Steppe Gold” компани 33 мянга 500 унц үнэт металл үйлдвэрлэж, 33 мянга 700 унцыг борлуулснаа тайлагналаа. Үйлдвэрлэсэн үнэт металлаа 100 хувь Монголбанканд тушаасан байна. Мөн 958.3 мянган тонн хүдэр олборлож, 922 мянган тонн хүдэр буталж, нуруулджээ.

    2023 онд тус компани үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж, 2022 оныхтой ойролцоо хэмжээний үнэт металл үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

    Мөн “Алтан цагаан овоо” төслийн II шатны бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг эцэслэн бүрдүүлж, хөвүүлэн баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтаа эхлэхээр төлөвлөж байна.

    Ингэснээр “2024 оны эцэс гэхэд үйлдвэрлэлийн жилийн гарц 100 мянган унц болно” гэж “Steppe Gold” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Т.Батаа онцлов.

    Тус компани Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байрлах “Алтан цагаан овоо” ордод үйл ажиллагаа явуулдаг. “Steppe Gold” компани нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт хөрөнгө оруулж, нийт 1600 гаруй оюутанд сургалтын тэтгэлэг олгосон, төслийн хэмжээнд 400 гаруй хүн ажиллаж байгаагийн 75 хувь нь орон нутгийн боловсон хүчин байгааг тодотгож байна. 

    Cэтгэгдэл бичих