logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “FTSE Russell" Монгол Улсын ажиглагчийн статусыг “Frontier Market” ангилалтай болгов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 30 09:36
    174
    МХБ: “Frontier Market” ангилалд багтсанаар гаднын хөрөнгө оруулагчид төлбөр тооцоогоо олон улсын жишгийн дагуу явуулах боломжтой

    Монголын Хөрөнгийн биржийн ажиглагчийн статусыг Их Британийн “FTSE Russell”-аас нэмэгдүүлж, “Frontier Market” ангилалтай болголоо.

    “FTSE Russel” нь Лондоны Хөрөнгийн биржийн индекс болон лицензийг гаргадаг салбар нэгж юм. Олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран боловсруулсан шалгуурыг ашиглан улс орнуудын зах зээлийг “Өндөр хөгжсөн”-өөс “Хөгжиж буй” хүртэлх дөрвөн ангилалд хуваадаг.

    Монголын Хөрөнгийн биржийн хувьд үүнээс өмнө “Frontier” буюу “Хөгжиж буй” зах зээлийн ангиллын ажиглалтын жагсаалтад нь эргэн ороод байсан юм.

    “Хөгжиж буй” ангилалд багтсанаар наад зах нь гаднын хөрөнгө оруулагчид төлбөр тооцоогоо олон улсын жишгийн дагуу явуулах боломжтой учир манай зах зээлийг сонирхоход түлхэц болно.

    Түүнчлэн "Хөрөнгийн захын хөгжлийн чухал шатанд олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, томоохон сангуудын хөрөнгийг татах боломжтой болж байна" гэж Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай онцоллоо.

    Энэхүү ангиллын зах зээлүүд нь бусад хөгжсөн зах зээлүүдийг бодвол эрсдэл өндөртэй байдаг. Хэдий тийм боловч тэр хэмжээний өндөр өсөлтийг үзүүлэх боломжтой гэж хөрөнгө оруулагчид үздэг байна.

    Өнгөрсөн оны эцсээр Монголын Хөрөнгийн бирж ажиглалтын жагсаалтад орсонтой зэрэгцэн дотоодын хөрөнгийн захын идэвхжил 2021 оны сүүлийн хагасаас эхлэн огцом эрчимжсэн юм. Бүтээгдэхүүн нь илүү төрөлжсөнөөр арилжааны үнийн дүн хувьцааны хөрвөх чадвар нэмэгдээд байгааг сүүлийн тайлангуудаас нь харж болохоор байна. 2021 онд л гэхэд өдөрт дунджаар 5.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 3.3 сая ширхэг үнэт цаас арилжигдсан бөгөөд нийт арилжааны хэмжээг өмнөх онтой харьцуулахад 21.6 дахин өсжээ.

    Монголын Хөрөнгийн бирж  энэ оны 12 дугаар сард багтаан 34 хувиа олон нийтэд нээлттэй санал болгон нээлттэй Хувьцаат компани болохоор болсон нь үзүүлэлтүүд цаашид улам нэмэгдэх суурь болохоор байгаа юм.

    Ингэснээр хөрөнгийн зах зээл бодит утгаараа бизнесийг дэмжих инкубатор болж чадахын зэрэгцээ хөрөнгийн зах зээл дэх иргэдийн оролцоо нэмэгдэж, дундаж давхарга тэлэх үндэс суурь бүрэлдэх аж.

    Мөн банкнуудын IPO эхэлж байгаа учир орлогын сегмент нэмэгдэхээс гадна  өрсөлдөх чадвар нь сайжирч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болно.

     

    Cэтгэгдэл бичих