
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Дампуурахынхаа өмнө "Ssangyong Motor" нэртэй байсан БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч "KG Mobility" компани 40 сая вон буюу 30 мянга 700 ам.долларын үнэтэй цахилгаан SUV автомашинаа танилцууллаа.
Пүрэв гарагт БНСУ-ын Сөүл хотноо эхэлсэн" Seoul Mobility Show 2023"-ийн үеэр танилцуулагдсан дөрвөн шинэ загварын нэг болох "Torres EVX" нь 2022 оны есдүгээр сард "KG Group" тус компанийн олонх хувьцааг худалдан авснаас хойш гаргаж буй анхны цахилгаан автомашин болж байгаа юм. Энэхүү загвар нь нэг цэнэглэлтээр 500 км хүртэлх зай туулах чадалтайг тус компани мэдээлсэн байна. Тус компани өмнө нь "Ssangyong Motor" байхдаа “Korando e-Motion” хэмээх загварын автомашиныг гаргаж байсан юм.
Шинэ загварын автомашин нь 4.7 метрийн урттай, 1.8 метрийн өргөнтэй, өндөр нь 1.7 метр буюу "Tesla"-ийн "Model Y”-аас 10 см илүү, "Mitsubishi"-ийн "Outlander"-тэй адил хэмжээтэй юм байна. Түүнчлэн БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD”-ийн цэнэг хураагууртай гэдгээрээ онцлог аж.
"KG Mobility" компани "Torres EVX" загвараа энэ оны хоёрдугаар хагаст Европын зах зээлд гаргах бөгөөд 35 мянган еврогоор худалдахаар төлөвлөөд байгаа аж. Харин Австралид 2023 оны эцэс 2024 оны эхээр нийлүүлэх юм байна.