logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминааа
    БНХАУ алтны нөөцөө 8.09 тонноор нэмэгдүүлснээр нийт нөөц нь 2076 тонн боллоо
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 08 09:00
    574

    Зургийг: Anindito Mukherjee/Bloomberg

    БНХАУ 6 сар дараалан алтны нөөцөө нэмэгдүүлэв

    БНХАУ зургаан сар дараалан алтны нөөцөө нэмэгдүүллээ. Геополитик, эдийн засгийн эрсдэлүүд нэмэгдэхийн хэрээр олон улсын Төв банкнууд алтны нөөцөө тэлж байна. Тухайлбал: дөрөвдүгээр сард БНХАУ алтны нөөцөө 8.09 тонноор нэмэгдүүлснээр нийт нөөц нь 2076 тонн болж байгааг тус улсын Гадаад худалдааны удирдах газар мэдээллээ

    БНХАУ-ын хувьд гуравдугаар сар хүртэлх таван сарын хугацаанд нөөцөө 120 тонноор нэмэгдүүлсэн байна.

    Олон улсын Төв банкнууд сүүлийн нэг жилийн хугацаанд ам.долларын ханш суларч, инфляц эрчимжсэнтэй холбогдуулан нөөцөө хамгаалж, төрөлжүүлэхээр их хэмжээгээр алт худалдан авч байгаа юм.

    2023 оны эхний улиралд алт худалдан авалт тогтворжсон ч Төв банкнуудын нөөцийн хэмжээ түүхэн дээд түвшинд хүрээд буйг Дэлхийн алтны зөвлөл мэдээлж байлаа.

    АНУ-ын эдийн засаг удааширч, зээлийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед Төв банкнууд худалдан авалтаа нэмэгдүүлсэн нь алтны үнэ дээд түвшинд дөхөж ирэхэд нөлөөлж байна.

    БНХАУ-ын хувьд гурван жил гаруйн дараа буюу 2022 оны 11 дүгээр сараас эхлэн алтны нөөцөө дахин нэмэгдүүлж эхэлсэн аж. Өмнө нь 2019 оны есдүгээр сар хүртэлх 10 сарын турш БНХАУ их хэмжээгээр алт худалдан авч байсан юм. Мөн 2016 оны эцсээр алтны нөөцөө их хэмжээгээр тэлсэн байдаг.

    БНХАУ-ын гадаад валютын нөөц дөрөвдүгээр сарын эцсээр өмнөх сараас 20.9 тэрбум ам.доллароор өсөж, 3.2 их наяд ам.доллар хүрчээ. Тус улсын гадаад валютын нөөц ийнхүү өсөхөд ам.долларын ханшийн уналт голлон нөлөөлснийг албаныхан онцолж байна.

    Cэтгэгдэл бичих