logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    2022 оны байдлаар Европын банкнуудын зөвхөн дөрөв нь л эмэгтэй Гүйцэтгэх захиралтай байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 12 17:02
    298

    Зургийг: Odin Jaeger/Bloomberg

    Банкнуудын ТУЗ-ийн бүрэлдэхүүний 38 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь өмнөх оны 36 хувьтай харьцуулахад бага зэрэг ахисан үзүүлэлт боллоо

    Европын томоохон банкнуудын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөлөл бага хэвээр бөгөөд тэр дундаа есөн банкны удирдах албан тушаалд эмэгтэй хүн огт ажилладаггүй болохыг даваа гарагт нийтлэгдсэн тайланд онцолсон байна.

    2022 оны байдлаар Европын банкнуудын удирдах албан тушаалтнуудын ердөө 23 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгааг Шарлотт Сервин, Элизабет Рудман нарын боловсруулсан “DBRS Morningstar”-ийн тайланд дурджээ. Энэ хувь нь сүүлийн хоёр жилийн хугацаанд бараг л өөрчлөлтгүй байгаа юм. 

    Харин банкнуудын ТУЗ-ийн бүрэлдэхүүний 38 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь өмнөх оны 36 хувьтай харьцуулахад бага зэрэг ахисан үзүүлэлт юм. Европын Холбоо өнгөрсөн онд 2026 оны зургаадугаар сар гэхэд ТУЗ дэх нийт удирдах албан тушаалтны 33-аас доошгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг болгох зорилт тавьж, дагаж мөрдөөгүй тохиолдолд гишүүн улсад торгууль ногдуулна гэж тусгаад байгаа юм. 

    "Компанийн ТУЗ-д жендерийн квот тогтоохыг дэмжих гол шалтгаануудын нэг нь ТУЗ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байх тусам компанид илүү олон авьяаслаг эмэгтэй ажилтнуудыг татаж, бүх шатны удирдлага болон ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлдэг" гэж Сервин болон Рудман нар онцолжээ.

    Тэдний хийсэн дүн шинжилгээний үр дүнд ТУЗ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байх тусам гүйцэтгэх албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн тоонд эерэг нөлөөтэй байгааг харуулсан байна. 

    Cэтгэгдэл бичих