logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Өнөрсайхан
    Шинээр байгуулагдах нүүрсний уурхайнуудын 1/3 нь БНХАУ-д байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 30 10:09
    222
    Улс орнууд нийт 1.94 тэрбум тонн нөөц бүхий нүүрсний уурхайнууд байгуулахаар төлөвлөжээ

    Ирээдүйд нээгдэх нүүрсний шинэ уурхайнуудын гуравны нэг нь БНХАУ-д байх төлөвтэй байна.

    Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийтээрээ шатах түлшний хэрэглээг бууруулах шаардлагатай байгаа ч гол хэрэглэгч БНХАУ-д цаашид нүүрсний хэрэглээ улам өсөх төлөвтэй байгаа аж.

    “Global Energy Monitor”-оос гаргасан дата мэдээллээр 2022 оны эхэнд БНХАУ 559 сая тоннтой тэнцэх хэмжээний нүүрсний шинэ уурхайнууд байгуулахаар төлөвлөжээ. Үүнийг дэлхийн хэмжээнд харвал 29 хувьтай нь  тэнцэж байна. Австрали улс 17 хувиар удаалсан бол БНЭУ, ОХУ тус тус 16 хувиар дараагийн байруудад оржээ.

    Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнууд 2022 онд 1.94 тэрбум тоннтой тэнцэх хэмжээний нүүрсний шинэ уурхайнууд байгуулахаар төлөвлөсөн байна. Хэдий тийм боловч энэ нь өмнөх оноос 15 хувиар бага дүн болж байна. 

    2021 онд БНХАУ дөрвөн тэрбум гаруй тонн нүүрс олборложээ. Эрчим хүчний хямралтай холбоотойгоор энэ нь дээд түвшин болсон ч цаашид илүү нэмэгдэхээр байгааг “Bloomberg Intelligence” тооцоолсон байна.  

    Наймдугаар сард БНХАУ-ын Засгийн газар өдөрт олборлох нүүрсний дундаж хэмжээг 12.5 сая тонн хүргэх зорилт тавьсан аж. Үүнийг бүтэн жилээр тооцвол 4.56 тэрбум тонн болж байгаа юм.

    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин гадаад улсад нүүрсний төслүүдэд санхүүжилт олгохгүй гэж мэдэгдээд байгаа төдийгүй дотоодын компаниудаа хүчин чадлаа нэмэгдүүлэхийг үүрэг болгоод байна. Үүнээс БНХАУ-ын нүүрсний хэрэглээ цаашид буурахгүй ч импортоор авах хэмжээ нь буурах төлөв ажиглагдаж байна.

    Cэтгэгдэл бичих