logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “General Motors”, “Samsung SDI” компаниуд АНУ-д цэнэг хураагуурын үйлдвэр барина
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 26 16:00
    208

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Шинээр баригдах үйлдвэр нь жилдээ 30 гигаватт цэнэг хураагуур үйлдвэрлэх хүчин чадалтай

    “General Motors” болон БНСУ-ын  цэнэг хураагуур үйлдвэрлэгч “Samsung SDI” компани хамтран гурван тэрбум ам.доллароор АНУ-д шинээр үйлдвэр байгуулахаар төлөвлөлөө.

    Жо Байдены засаг захиргаа дотоодод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд үйлдвэрлэлийн татвар болон цахилгаан автомашинд үзүүлэх хөнгөлөлтөө нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

    Шинээр баригдах үйлдвэр нь жилдээ 30 гигаватт цэнэг хураагуур үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд үйлдвэрлэл нь 2026 оноос эхлэх төлөвлөгөөтэй байгааг “Samsung SDI” мэдээллээ.

    Жо Байдены уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэхээр автомашин, цэнэг хураагуур үйлдвэрлэгчид Хойд Америкт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа юм.

    Автомашин үйлдвэрлэгчид БНХАУ-ын “CATL” компанийн ноёрхлоо тогтоогоод буй цэнэг хураагуурын нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхээр зорьж байгаа аж. “Samsung SDI” компанийн хувьд “Stellantis”-тай хамтран Индиана мужид 2.5 тэрбум ам.доллароор цэнэг хураагуурын үйлдвэр барихаар төлөвлөжээ.

    Түүнчлэн 2032 он хүртэл цэнэг хураагуурын катод нийлүүлэх 33 тэрбум ам.долларын гэрээг “Posco Future” компанитай байгуулсан байна.

    Cэтгэгдэл бичих