logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Huawei”-ийн бүтэн жилийн ашиг сүүлийн 10 жилд анх удаа буурав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 03 11:10
    311

    Зургийг: Angel Garcia/Bloomberg

    “Huawei Technologies” өнгөрсөн оны 642.3 тэрбум юанийн орлогынхоо 25.1 хувийг судалгааны ажилд зарцуулжээ

    “Huawei Technologies” компанийн бүтэн жилийн ашиг сүүлийн 10 жилд анх удаа  буурсан үзүүлэлттэй гарлаа. Тус компани сүүлийн хэдэн жилд АНУ-ын хоригт өртсөнөөр ухаалаг гар утас үйлдвэрлэх нэгж нь уналтад орж, шинэ бүтээгдэхүүний судалгааны ажилд хуваарилах зарцуулалтаа нэмээд байгаа юм. Ингэснээр 2022 онд цэвэр ашиг нь өмнөх оныхоос 70 хувиар буурч 5.2 тэрбум ам.доллар болсныг тус компани тайлагналаа.

    “Huawei Technologies” өнгөрсөн оны 642.3 тэрбум юанийн орлогынхоо 25.1 хувийг судалгааны ажилд зарцуулсан байна. Энэ нь дэлхийн технологийн салбарын компаниудын дунд өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.

    Тус компани АНУ-ын экспортын хориг  хөгжингүй орнууд дахь борлуулалтад нь нөлөөлснөөр шинэ зах зээл, шинэ бизнес эхлүүлэхийг зорих болсон байна. АНУ-ын нэн шаардлагатай технологид тавьсан хоригийг давах арга замыг эрэлхийлж байгаагаа “Huawei Technologies” компанийн Гүйцэтгэх захирал Мэн Ваньчжоу баасан гарагт мэдээлжээ. Энэ нь АНУ-тай өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед дотоодод технологио хөгжүүлэх БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний зорилттой нийцэж байгаа аж.

    Тус компанийн ТУЗ-ийн дарга "2023 он “Huawei Technologies”-ийн хувьд тогтвортой хөгжил болон бизнесээ аварч үлдэх хүрээнд чухал жил болох"-ыг онцолж байна.

    Cэтгэгдэл бичих