logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    Тайванийн компаниуд БНХАУ-ын чипийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэмжиж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 05 16:40
    418

    Зургийг: James Park/Bloomberg

    "Cica-Huntek Chemical Technology Taiwan” компани АНУ-ын “Хар жагсаалт”-д орсон компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ

    “Huawei Technologies” чипийн үйлдвэрүүдээ өргөжүүлэхээр зорьж буй энэ үед Тайванийн технологийн компаниуд дэд бүтцийн бүтээн байгуулалтын асуудалд нь туслалцаа үзүүлж байна.

    АНУ болон БНХАУ хоорондын технологийн салбарын өрсөлдөөн ширүүсэж байгаатай зэрэгцэн Тайванийн талаас Эх газрын Хятадын чип үйлдвэрлэлийн салбарт дэмжлэг үзүүлж байгаа нь барууны хэвлэлийнхний анхаарлыг татаж байгаа юм. Тухайлбал: Тайванийн чипийн түүхий эд нийлүүлэгч “Topco Scientific” болон “L&K Engineering”-ийн охин компаниуд үйл ажиллагаанд нь оролцож байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ.

    Үүнээс гадна “Cica-Huntek Chemical Technology Taiwan” компани АНУ-ын “Хар жагсаалт”-д орсон БНХАУ-ын чип үйлдвэрлэгч “Shenzhen Pensun Technology” болон “Pengxinwei IC Manufacturing” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсныг мэдээлсэн байна.

    Cэтгэгдэл бичих