Зургийг: China Photos/Getty Images/Bloomberg
Юань болон иений ханш ам.долларын эсрэг эргэн сэргэх хөдөлгөөн ажиглагдсантай зэрэгцээд хөгжиж буй орнуудын валютын ханшид дахин өсөлт давамгайллаа.
Хөгжиж буй орнуудын валютын ханшийг илтгэдэг “MSCI” жишиг индекс сүүлийн байдлаар 0.004 хувиар өсжээ. БНХАУ-ын юань болон Өмнөд Африкийн рандийн ханш өсөлтөөр гол жин дарсан байна.
БНХАУ-ын Төв банк интервенц хийх замаар валютын ханшийг тогтворжуулах арга хэмжээг эрчимжүүлж, мөн Япон улсын Төв банк мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулж магадгүй талаар мэдэгдсэнтэй зэрэгцээд олон улсын валютын захад ам.долларын ханш өсөлтийн эрчээ алдлаа.
"Хөгжиж буй орнуудын валютуудын ханш өсөх төлөв нэмэгдсэнтэй зэрэгцээд валютын захад тогтворгүй байдал улам нэмэгдэнэ" гэж шинжээчид мэдээлж байна. Тодруулбал: энэ долоо хоногт АНУ-ын инфляц болон мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулахаар байгаа юм.
Тус улсын Засгийн газрын бондын өгөөж 2008 оны санхүүгийн хямралаас өмнөх үеэс хойших дээд түвшинд дөхөөд байна. Бондын өгөөж нэмэгдэх нь зах зээлд өндөр хэлбэлзэл бий болгож, валютын захад тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх төлөвтэй гэж "COEX Partners"-ийн шинжээчид мэдээлжээ.