logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Silver Elephant Mining” компани “Улаан овоо” уурхайгаас 6600 тонн нүүрс Тяньжин боомтод хүргэлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 12 11:00
    382
    “Улаан овоо” уурхай нүүрсээ БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан олон улсын зах зээлд усан замаар нийлүүлдэг

    Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver Elephant Mining” компани Монгол дахь “Улаан овоо” уурхайгаас хоёр удаагийн тээвэрлэлтээр нийт 6600 тонн нүүрс БНХАУ-ын Тяньжин боомтод хүргэснээ мэдэгдлээ. Ингэснээр 2022 оны 12 дугаар сарын еснөөс хойш гурван удаагийн тээвэрлэлтээр нийт 9766 тонн нүүрс экспортолсон байна.

    “Улаан овоо” уурхай нь нүүрсээ БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан олон улсын зах зээлд усан замаар нийлүүлдэг. Ингэснээрээ илүү өргөн зах зээлд нэвтэрч, “Улаан овоо”-ийн нүүрсний борлуулалтын үнийг ил тод олон улсын үнээр тогтоож байна гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Жон Ли онцолж байлаа.

    Тус компани 2023 онд 200 мянгаас 500 мянган тонн нүүрс борлуулах зорилт тавиад байгаа аж. Мөн олон улсын худалдан авагчид нүүрс авах саналаа ирүүлсээр байгаа гэдгийг тодотгож байсан юм.

    Нэг тээвэрлэлтээр ойролцоогоор 3000 тонн нүүрсийг 50 вагоноор Эрээний боомт хүртэл тээвэрлэж байгаа бөгөөд түүнээс цааш БНХАУ-ын төмөр замын компани тээвэрлэж байгаа юм. Одоогоор дотоодын төмөр замын тээврийн компани дөрөв дэх тээвэрлэлтээ эхлэхээр Сүхбаатарт эргэн иржээ.

    “Silver Elephant Mining” компани “Улаан овоо” уурхай, уул уурхайн лицензийг 100 хувь эзэмшдэг. Монгол дахь гүйцэтгэгч компанитай нүүрсний борлуулалтаа 50-50 хувийн нөхцөлтэй хуваахаар 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл гэрээ байгуулаад байгаа юм. Одоогоор “Улаан овоо” уурхайд 75 мянган тонн нүүрс олборлож, тээвэрлэхэд бэлэн болгожээ.

    Cэтгэгдэл бичих