logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “S&P Global Ratings” Монгол Улсын Засгийн газрын шинэ бондын үнэлгээг 'B' түвшинд тогтоолоо
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 12 09:00
    326
    Монгол Улсын Засгийн газар шинэ бонддоо “Fitch”-ээс мөн “B” үнэлгээ авах хүлээлттэй байгаа гэж эх сурвалж мэдээлэв

    “S&P Global Ratings” олон улсын үнэлгээний байгууллага Монгол Улсын шинээр гаргасан таван жилийн хугацаатай, 8.65 хувийн хүүтэй, 650 сая ам.долларын бондын үнэлгээг "B" түвшинд тогтоолоо.

    Монгол Улсын Засгийн газар шинэ бонддоо “Fitch”-ээс мөн “B” үнэлгээ авах хүлээлттэй байгаа гэж эх сурвалж мэдээлж байна. 2028 оны нэгдүгээр сарын 19-нд хугацаа нь дуусах ам.долларын бондын үнийг 98.812 доллароор тогтоожээ.

    1-15.JPG

    Шинэ бондоор 2023 онд хугацаа нь дуусах “Гэрэгэ” бонд болон 2024 онд хугацаа нь дуусах “Хуралдай” бондыг дахин санхүүжүүлж байна. 1.1 тэрбум ам.долларын өр төлбөрийг энэхүү шинэ бондоос дахин санхүүжүүлж, үлдсэн хэсгийг нь улсын төсвөөс төлж барагдуулах юм.

    Шинээр гаргасан бондын купон одоогоор Монголын хамгийн өндөр купонтой бонд болох “Хуралдай"-аас үл ялиг бага түвшинд гарлаа. Хүүг бууруулахад хөрөнгө оруулагчдын захиалгын хэмжээ өндөр байсан нь нөлөөлсөн байна. Тухайлбал: 138 хөрөнгө оруулагчаас дөрвөн тэрбум ам.долларын захиалга ирснийг Сангийн сайд мэдээлэв. Бондын арилжааг амжилттай явуулахад дотоодын арилжааны банкнууд манлайлж оролцжээ. 

    Үүнээс өмнө Монгол Улсын Засгийн газар 2021 онд "Century” бонд гаргаж хугацаа нь тулаад байсан “Чингис” болон “Гэрэгэ”  бондын нэг тэрбум ам.долларын өр төлбөрийг бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжүүлсэн юм.

    Cэтгэгдэл бичих