
Зургийг: Jasper Juinen/Bloomberg
Европын Комисс Евро бүсийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулж байгаагаа мэдээллээ.
ХБНГУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгаатай холбоотойгоор Европын Комисс Евро бүсийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг буурууллаа.
Холбогдох байгууллагаас энэ оны Евро бүсийн эдийн засгийн өсөлт 1.1 хувьд хүрнэ гэсэн өмнөх төсөөллийг 0.8 хувь болгож бууруулсан байна. Мөн ирэх жилийн өсөлтийн төлөвийг 1.3 хувь болгон бууруулжээ.
Тус бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Герман улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 0.4 хувиар буурах хандлагатай байгаа аж. Энэ нь эдийн засгийн өсөлтөд гол жин дарахаар байгааг шинжээчид онцолж байна. Үүний зэрэгцээ Нидерланд улсын эдийн засаг 1.8 хувийн өсөлт үзүүлэх байсан бол 0.5 хувь болгож бууруулсан байна.
Нөгөө талаас Испани, Франц улс эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхийг тодотгож байна.
Хэдий тийм боловч Евро бүсийн эдийн засаг стагфляциас ангид байгааг Европын эдийн засгийн комиссар Паоло Жентилони “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр онцолж байв.