Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын инфляц долоодугаар сард 2021 оны эхэн үеэс хойш анх удаа буурсан байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл тус улсад дефляц болох эрсдэл нэмэгдэж байна гэж эдийн засагчид таамаглаж байна. Ингэснээр БНХАУ-ын компаниуд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулахаас өөр аргагүйд хүрч байгаа аж.
БНХАУ-ын компаниудын ашиг буурахад дефляц хамгийн их нөлөөлж байгааг “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Марвин Чен онцолж байна.
Үүний зэрэгцээ мягмар гарагийн байдлаар зах зээлд БНХАУ-ын хувьцаануудын уналт давамгайллаа. Тухайлбал: жишиг индекс “MSCI China index” 1.9 хувиар буюу огцом унасан байна.
Мөн тус улсад эрэлт буурч, түүхий эдүүдийн үнэ буурснаар экспортын үнийн индекс сүүлийн 10 жилд байгаагүй өндөр дүнгээр унаад байгаа юм.