logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Rolex Milgauss” бугуйн цаг дуудлага худалдаагаар $2.5 саяын үнэ хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 19 14:40
    402

    Зургийг: Rolex

    “Rolex” брэндийн төлөөлөгч “Rolex Milgauss” цагийг худалдан авчээ

    Бүрэн бүтэн хадгалагдсан,  маш ховорт тооцогдох “Rolex Milgauss” бугуйн цаг дуудлага худалдаагаар 2.5 сая ам.доллароор  зарагдлаа. Ийнхүү Швейцарын “Rolex” брэндийн хамгийн өндөр үнэ хүрсэн бугуйн цаг болж байна. 

    Зөгийний үүр шиг хээтэй нүүр, эргэдэг хүрээ, тахиралдсан секундийн зүүтэй энэхүү бугуйн цагийг судлаачдад зориулан 1958 онд зэвэрдэггүй гангаар урласан байна. Соронзон орны нөлөөллийг эсэргүүцэх чадвартай нь энэ цагны бас нэгэн онцлог аж.

    Дуудлага худалдааг “Phillips Auctioneers” компани Женевт зохион байгуулсан байна. АНУ-ын оролцогчийн санал болгосон өндөр үнийг даван, “Rolex Milgauss” бугуйн цагийг худалдан авсан эрхэм нь “Rolex” брэндийн төлөөлөгч байсныг ойрын эх сурвалж мэдээллээ.

    Тансаг зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг архивд эсвэл музейд хадгалахаар дуудлага худалдаагаар худалдан авдаг нь ердийн үзэгдэл болоод байгаа юм.

    “Rolex” брэнд “Milgauss” цагны сүүлийн үеийн загварыг үйлдвэрлэхээ энэ оны гуравдугаар сард зогсоосон аж. Лабораторид ажилладаг эрдэмтэн судлаачдад зориулсан энэхүү цаг нь “Rolex” брэндийн далайн шумбагч, онгоцны нисгэгч, уралдааны автомашины жолооч зэрэг бусад мэргэжлийнхэнд зориулсан загварууд шиг хэзээ ч өндөр эрэлттэй байгаагүй байна.

    Хэдий  тийм боловч “Хуучны, ховор, бүрэн бүтэн байгаа “Rolex” цагийг бугуйн цаг цуглуулагчид өндөр үнээр худалдан авах сонирхолтой хэвээр байгаа нь дээрх дуудлага худалдаанаас харагдлаа” хэмээн “Hodinkee” бугуйн цагны цахим сэтгүүлийн эрхлэгч Тони Трайна онцолж байлаа.

    Cэтгэгдэл бичих