logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Meta” зар сурталчилгааны салбарт хиймэл оюуны үйлчилгээ нэвтрүүллээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 05 11:05
    501

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    “Meta”-ийн дижитал зар сурталчилгааны орлого 12 хувиар өсжээ

    “Meta” компани зар сурталчилгааны салбарынханд зориулсан генератив хиймэл оюуны шинэ программынхаа туршилтын хугацааг дуусгаж хэрэглээнд нэвтрүүллээ.

    Ингэснээр хиймэл оюунаар бүтээгдэхүүний дэвсгэр зургийг сонгох,  хэмжээг автоматаар тохируулах зэрэг үйлдэл хийх тул хэрэглэгчид сурталчилгаагаа илүү богино хугацаанд бүтээх боломжтой болж байна.

    Түүнчлэн зургаадугаар сарын 30-нд эцэслэгдсэн санхүүгийн улиралд “Meta”-ийн дижитал зар сурталчилгааны орлого 12 хувиар өссөнийг компани мэдээллээ. Үүний дараа нэгж хувьцааных нь ханш жил хагасын дээд түвшинд хүрч өссөн байна.

    Эдгээрээс "Meta"-ийн дижитал зар сурталчилгааны бизнесээ эрчимжүүлэх бодлого амжилттай хэрэгжиж байгааг харж болохоор байна. Түүнчлэн есдүгээр сараар эцэслэгдсэн санхүүгийн улиралд борлуулалт нь 20 хүртэлх хувийн өсөлттэй гарна гэж тус компани таамаглаж байгаа аж. Үүнд хиймэл оюун дахь хөрөнгө оруулалт, богино видео бүтээлээс олсон орлого, зорилтот бүлгийг илүү оновчтой сонгодог болсон зэрэг нь нөлөөлөхөөр байгаа юм. 

     

    Cэтгэгдэл бичих