logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    X сард инфляц 14.5 хувь болж эрчимжив
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 15 09:00
    767
    Инфляц эргэн эрчимжсэнээр бодлогын хүүг өндөр дүнгээр өсгөх хүлээлт нэмэгдэж байна

    Сүүлийн гурван сар дараалан саарч байсан инфляц аравдугаар сард 14.5 хувь болж эргэн эрчимжлээ. Хэдий инфляцын түвшин хэлбэлзэж байгаа ч өндөр түвшинд тогтвортой байна.

    1.png

    Есдүгээр сарын хувьд инфляц 13.8 хувьд өндөр хэвээр байсан бол аравдугаар сард 14.5 хувь болж эргэн эрчимжив. Ялангуяа аравдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 24.9 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.6 хувиар өссөн нь эрчтэй өсөлт болжээ.

    АНУ-ын Төв банк эдийн засгийн өсөлтөд хэт сөргөөр нөлөөлөх эрсдэлээс сэргийлэн мөнгөний хатуу бодлогоо сааруулах дохио өгч эхлээд байгаа юм.

    15-1.JPG

    Монгол Улсын хувьд инфляц эргэн эрчимжсэнээр бодлогын хүүгээ өндөр дүнгээр өсгөх хүлээлт нэмэгдэж байна. 2023 онд Монгол Улс гадаад бондын төлбөрт 1.3 тэрбум ам.доллар төлөх, төлбөрийн тэнцлийн алдагдал гэх мэт хүндхэн сорилтуудтай тулгарч байгаа учраас Төв банк 2023 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлнэ гэж тусгаад байгаа юм. Хэдий тийм боловч макро эдийн засгийн хүлээлтийг бусад олон улсын байгууллагатай харьцуулахад хэт өөдрөгөөр төсөөлж байгаа нь бодит байдлаас хөндий байж болзошгүйг харуулж байна. Тухайлбал: ирэх онд инфляцыг нэг оронтой тоонд, дунд хугацаанд 4-8 хувийн интервалд оруулах чиглэлд мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа аж.

    15-3.JPG

    Харин олон улсын байгууллагууд Монгол Улсын инфляц ирэх онд нэг оронтой тоонд хүрч саарахгүй гэж үзэж байна. 2023 онд Монголбанк шинээр мөнгө хэвлэж инфляцыг өдөөхгүй, шаардлагатай үед тодорхой салбаруудыг репо санхүүжилтээр дэмжих боломжтой гэж үзэж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих