logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Хэдэн насандаа тэтгэврийн хуримтлал үүсгэж эхлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 31 16:50
    1081

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    Америкчууд 25 наснаасаа долоо хоног бүр 100 ам.доллар хадгалвал тэтгэврийн насанд хүрэхэд 1.1 сая ам.долларын хадгаламжтай болно гэдгийг сүүлийн үеийн судалгаа онцолж байна

    50-ийн талыг наслахад хүмүүст нэгэн шинэ амьдралын мөчлөг эхлэх мэт сэтгэгдэл төрдөг. Санхүүгийн хувьд ч чухал нэгэн мөчлөг үүгээр эхэлж байна.  Америкчуудын хувьд доод тал нь нэг сая ам.доллартой тэтгэвэрт гаръя гэвэл залуус 25 наснаасаа эхлэн тогтмол хуримтлал үүсгэх хэрэгтэй нь “Milken” институтийн сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ.

    Шалтгаан нь “Дуслыг хураавал далай”. “Milken” институтийн тооцооллоор хөрөнгийн зах зээлд долоо хоног бүр 100 ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд жилдээ долоон хувийн өгөөж хүртэж, 65 нас хүрэхэд хуримтлал нь 1.1 сая ам.доллар давахаар байгаа юм. 

    Аравдугаар сард АНУ-ын олон оюутан залууст холбооны оюутны зээлээ төлж эхлэх хүндхэн цаг үе ирэх гэж байгаатай зэрэгцээд дээрх зөвлөмж гарсан байна. Хэдий тийм боловч сард 400 ам.доллар хадгалах нь аль ч насныханд бэрх. Түүнчлэн таван оюутан тутмын нэг нь сард доод тал нь 500 ам.долларын оюутны зээл төлөх шаардлагатай байгаа үед тэтгэврийн хуримтлал үүсгэнэ гэдэг бүр ч хүнд. 

    Тэтгэврийн хуримтлал үүсгэж эхлэх тохиромжтой насыг “Fidelity Investments” зэрэг санхүүгийн компаниуд байнга 25 гэж зөвлөдөг. “Fidelity”-ийн тооцооллоор иргэд 25 наснаасаа татварын өмнөх орлогынхоо 15 хувийг хадгалж, түүний тал орчмыг хувьцаанд хөрөнгө оруулсан бол 67 насандаа тэтгэвэртээ гарах боломжтой гэж гарсан байна.

    Харин 30 насандаа иргэд тэтгэвэрт гарахын өмнөх нэг жилийн орлоготой дүйцэх хэмжээний мөнгө хуримтлуулсан байх хэрэгтэй гэжээ. Улмаар 60 нас хүрэхэд нэг жилийн цалингаасаа найм дахин их, 67 насандаа 10 дахин их мөнгө хурааснаар цалин авахаа болих үед амьдралаа хэвийн цааш үргэлжлүүлэх боломжтой болно хэмээн үзжээ. 

    Мөнгөө түрүүлж юунд зарцуулах вэ гэдгийг шийдэх амаргүй ч аль болох эртнээс мөнгө хурааж эхлэх нь математикийн үүднээс ихээхэн үр дүнтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Харин иргэд мөнгөн хуримтлал үүсгэхээ 35 нас хүртлээ хойшлуулбал 65 насандаа 300 мянга орчим л ам.долларын хуримтлал үүсгэнэ хэмээн тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих