logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Өнөрсайхан
    Нүүрсний экспортын орлого өмнөх оноос 120 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 08 10:50
    378
    Нүүрсний экспорт I-XI сард 78.7 хувиар өсөж, 27.1 сая тонн хүрчээ

    Гаалийн ерөнхий газрын мэдээллээр оны эхний 11 сард Монгол Улсын экспортолсон нүүрсний хэмжээ 27.1 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 78.7 хувиар өслөө. Харин 2018 болон 2019 онтой харьцуулахад 22 хүртэлх хувиар буурчээ.

    8-1.JPG

    Тайлант хугацаанд нүүрсний экспортын орлого 5.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 120 хувиар өссөн байна. Мөн биет хэмжээний хувьд өсөлттэй байсан 2019 оны үетэй харьцуулахад 94.9 хувиар өсжээ. Нүүрсний экспортын биет хэмжээ төлөвлөсөн хэмжээнээс 50 гаруй хувийн давуу гүйцэтгэлтэй явж байна.

    8-2.JPG

    Экспортын хоёр дахь гол бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал 1.29 сая тонн буюу бараг 1.3 сая тонн хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.7 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин экспортын гүйцэтгэл нь 6.9 хувиар давжээ.

    Түүнчлэн төмрийн хүдэр болон боловсруулаагүй газрын тосны экспорт 38.1 болон 50.1 хувиар тус тус буурсан байна.

    Cэтгэгдэл бичих