logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    БНХАУ-ын Төв банкны алтны нөөц сүүлийн 3 жилд анх удаа өсөв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 08 09:50
    300
    XI сард БНХАУ-ын Төв банкны алтны нөөц өмнөх сараас 32 тонноор нэмэгдэж, 1980 тонн болжээ

    БНХАУ-ын алтны нөөц сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа өссөн үзүүлэлттэй гарлаа. 11 дүгээр сард тус улсын Төв банкны алтны нөөц өмнөх сараас 32 тонноор нэмэгдэж, 1980 тонн болжээ. Ийнхүү БНХАУ-ын Төв банк алтны нөөцөөрөө дэлхийд зургаадугаарт бичигдэж байна. 

    2022 оны III улиралд олон улсын Төв банкнууд нийт 400 тонн алт худалдан авсан  гэж шинжээчид тооцоолжээ. Үүнээс ердөө дөрөвний нэг нь тухайн үеийн тайлан мэдээлэлд дурдагдсан байна. Энэ утгаараа алт худалдан авалтын мэдээллээ нууцалдаг БНХАУ болон ОХУ-ын Төв банкнууд их хэмжээгээр алт худалдан авсан байх магадлалтай байгаа аж.

    unnamed (4).jpg

    БНХАУ-ын Төв банкны алтны нөөцийн дийлэнх хувийг ам.долларын нөөц бүрдүүлдэг. БНХАУ-АНУ-ын хоорондох өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр тус улсын Төв банкны хувьд нөөцөө төрөлжүүлэх шаардлага нэмэгдэж байгаа ажээ.

    БНХАУ-ын Төв банк алт худалдан авалтаа нэмэгдүүлсэн нь нөөцийг төрөлжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг байж магадгүй гэж “UBS Group”-ийн шинжээчид мэдээллээ.

    Түүнчлэн алтны нөөцийн нийт нөөцөд эзлэх хувь хэмжээ одоо ч доогуур түвшинд байгаа тул цаашид тус улсын Төв банканд худалдан авалтаа нэмэгдүүлэх орон зай байгааг онцолж байна.

    2015 оны дунд үед БНХАУ-ын алтны нөөц 57 хувиар өссөн нь сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаа өссөн үзүүлэлт болж байв. Мөн 2016 оны аравдугаар сард алт худалдан авалт нь өсөлттэй гарч байжээ.

    Cэтгэгдэл бичих