Зургийг: Paul Frangipane/Bloomberg
“Amazon” компани 2030 он гэхэд БНЭУ дахь үүлэн технологийн дэд бүтцэдээ 12.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. “Amazon”-ийн үүлэн технологийн нэгж БНЭУ-ын Мумбай болон Хайдарабад мужид дата мэдээллийн төв ажиллуулдаг аж. 2016-2022 онд тус компани дээрх төвүүддээ 3.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна.
БНЭУ дахь үүлэн технологийн бизнесээ дэмжихээр “Amazon” компани 2017 оноос хойш дөрвөн сая гаруй ажилтан сургаж, бэлтгэснээ мэдээлжээ.
Шинэ санхүүжилтийн хувьд барилга байгууламж, сервер компьютер, харилцаа холбооны дэд бүтцэд чиглэхээр байгаа аж.
“Apple”, “Netflix” зэрэг технологийн тэргүүлэх компаниуд дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэг улсад стриминг, цахимн худалдаа зэрэг үйлчилгээгээ нэвтрүүлэн цар хүрээгээ тэлсээр байгаа юм.
Харин “Wall Street”-ийн банкнууд болон дэлхийн томоохон даатгалын компаниуд тус улсад үйл ажиллагаагаа явуулаад олон жилийн нүүр үзэж байна.
Технологийн бизнесүүд ийнхүү БНЭУ-д үйл ажиллагаагаа тэлснээр тус улсын үүлэн технологийн зах зээлийн өсөлтийг эрчимжүүлэхээр байгаа аж.
2026 он гэхэд энэхүү зах зээл жилд дунджаар 23 хувиар өсөж, 13 тэрбум ам.доллар хүрэх тооцооллыг “International Data Corporation”-ийн судлаачид гаргажээ.