logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Гэрлийн мөн чанарыг судалсан эрдэмтэд физикийн салбарын Нобелийн шагнал хүртлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 05 09:20
    304

    Зургийг: Bloomberg

    Химийн салбарын Нобелийн шагналыг квантын цэгүүдийг нээж, нийлүүлэгжүүлэхэд оролцсон гурван эрдэмтэнд олгов

    Франц-америк гаралтай эрдэмтэн Пьер Агостини, унгар-австри гаралтай эрдэмтэн Ференц Краус, Францын судлаач  Анн Л’Юилье нар энэ оны физикийн салбарын Нобелийн шагналын эзэд боллоо. Тэд "Бодис дахь электронуудын хөдөлгөөнийг судлахын тулд аттосекундын гэрлийн импульс үүсгэдэг аргуудыг нээснийх нь төлөө" энэхүү шагналыг олгожээ.

    1901 оноос хойш физикийн салбарын Нобелийн шагналыг 116 удаа олгож, 222 хүн хүртээд байгаа аж. 

    Харин химийн салбарын Нобелийн шагналтнаар квантын цэгүүдийг нээж, нийлүүлэгжүүлэхэд оролцсон гурван эрдэмтнийг тодрууллаа. Энэхүү шагналыг Америкийн эрдэмтэн Мунги Бавенди, Луис Брюс, мөн 1990 оноос хойш АНУ-ын “Nanocrystals Technology” компанид ажиллаж буй ОХУ-ын эрдэмтэн Алексей Екимов нарт олгохоор шийдвэрлэжээ. 

    Нано хэсгүүд болон квантын цэгүүд нь LED гэрэл, телевизийн дэлгэцэд ашиглагддаг бөгөөд түүнчлэн хорт хавдрын эд эсийг устгахад мэс засалчдыг удирдан чиглүүлэхэд ашиглах боломжтой гэж Нобелийн хороо мэдэгдэлдээ онцолсон байна. 

    Cэтгэгдэл бичих