logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Хятадын “пролон хотууд” үерийн томоохон гамшигт тохирсон шийдэл биш болж таарав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 08 10:30
    576

    Зургийг: CNS/AFP/Getty Images

    "Пролон стратеги нь ашигтай бөгөөд илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх шаардлагатай ч томоохон гамшгийн үед дангаараа хангалттай бус тул бусад арга хэмжээтэй хослуулах хэрэгтэй"

    Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хур тунадасны хэмжээ, давтамж ердийн бус болж байгаа нь хот төлөвлөгчдөд хүндрэл учруулсаар байна. 2012 онд Бээжинд болсон үерийн гамшгийн дараа Ерөнхийлөгч Ши Жиньпин "пролон шиг ус шингээдэг хотууд" барихыг уриалж, БНХАУ энэ хүрээнд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн юм.  

    Энэхүү санаачилга нь ерөнхийдөө их энгийн. Дээвэр дээрх ногоон байгууламж, ус шингээгч материалтай явган хүний зам, газар доорх усны нөөцлүүр болон их хэмжээний хур тунадасны усыг шингээж гол мөрөн, усан сангуудад нийлүүлэх бусад шийдлүүд байв. Түүнээс хойш Бээжин, Чунцин зэрэг БНХАУ-ын 10 гаруй хот энэхүү өөрчлөлтийг бодит болгох амлалт өгчээ. Хэдий тийм боловч өнгөрсөн долоо хоногт хойд Хятадыг хамарсан их үерт амиа алдагсдын тоо нэмэгдсээр байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс болж хүчтэй усархаг борооны давтамж нэмэгдсээр буй энэ үед дээрх тактик үнэхээр үр дүнтэй эсэхийг сорьсон сануулга болж байна. Тухайлбал: Жөнжоу хот сүүлийн жилүүдэд дэд бүтцээ шинэчилж, "пролон шиг" болгоход 53.5 тэрбум юань зарцуулжээ. Гэтэл 2021 онд тус хотод болсон үерийн гамшиг 380 хүний амийг аван одож, 41 тэрбум юанийн эд хөрөнгийн хохирол учруулсан юм.

    "Пролон стратеги нь ашигтай бөгөөд илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх шаардлагатай ч томоохон гамшгийн дангаараа хангалттай бус тул бусад арга хэмжээтэй хослуулах хэрэгтэй"-г Бээжин дэх Олон нийт ба байгаль орчин хариуцсан институтийн захирал Ма Жунь өгүүлж байна. "Жинхэнэ пролон ч гэсэн ус шингээх хязгаартай байдаг шүү дээ" хэмээн тэрбээр онцолжээ.

    Cэтгэгдэл бичих