logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Apple” үйлдвэрлэлийн шилжилт хийхээр 3D принтер туршиж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 31 11:10
    296

    Зургийг: Dhiraj Singh/Bloomberg

    “Apple” компани IX/12-нд "iPhone 15" болон бугуйн цагны шинэ загвараа танилцуулна

    “Apple” компани шинээр гаргах ухаалаг цагнууддаа 3D принтер ашиглан ган хүрээ хийх туршилт хийж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Энэхүү технологийг ашигласнаар том хэмжээтэй металл хавтангуудыг бүтээгдэхүүний хэлбэрт тааруулан зүсэх шаардлагагүй болж байгаа аж.

    Мөн үйлдвэрлэлийн хугацааг хэмнэхээс гадна бага материал ашиглаж байгаа учир байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлогтой юм байна.

    Үүнээс гадна 3D принтер үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр “Apple”-ийн нийлүүлэлтийн сүлжээг сайжруулахад дэмжлэг болно гэж үзэж байна. Түүнчлэн тус компани ойрын хугацаанд дээрх чиглэлд бүтээгдэхүүнээ төрөлжүүлэхээр  төлөвлөсөн талаар мэдээлжээ.

    Үүнээс гадна “Apple” компани есдүгээр сарын 12-нд “iPhone 15” загварын гар утас болон дараа үеийн ухаалаг бугуйн цагны загваруудаа танилцуулах гэж байна.

    Гар утас болон холбогдох төхөөрөмжийн эрэлт саарсантай холбоотойгоор “Apple”-ийн борлуулалт сүүлийн гурван улирал дараалан буураад байгаа юм. Тиймээс шинээр танилцуулах бүтээгдэхүүнүүд ирэх баярын саруудад тус компанийн орлогыг өсгөхөд дэмжлэг болно гэж шинжээчид үзэж байна.

    Cэтгэгдэл бичих