logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    COVID-19-ийг Үл тэвчих бодлогын улмаас “iPhone”-ийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл бий болов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 03 15:00
    398
    БНХАУ-ын Жөнжоу хотод “iPhone”-ийн үйлдвэр оршдог бүсэд долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна

    БНХАУ-ын эрх баригчид лхагва гарагт Жөнжоу хотод, "Foxconn Technology Group"-ийн "iPhone" гар утасны үйлдвэр оршдог бүсэд урьдчилсан мэдээлэл өгөлгүйгээр хөл хорио тогтоосон нь "Apple" компанид хүндхэн цохилт болжээ. 

    Энэхүү гэнэтийн шийдвэр өмнө нь хэдийн доголдолд ороод байсан үйлдвэрийн үйл ажиллагааг дахин удаашруулах төлөвтэй болжээ. Өнгөрсөн хэд хоногийн хугацаанд тус үйлдвэрт COVID-19-ийн дэгдэлт гарч, хатуу хөл хорио тогтоох магадлалтай болсон тул байрлаж ажилладаг ажилчид олноороо гэртээ харьж эхэлсэн юм. 

    Лхагва гарагт орон нутгийн захиргаанаас дараагийн гурав хоногийн хугацаанд "Foxconn"-ийн үйлдвэрийн ажилчдын кемп болон кемпийн эргэн тойронд ариутгал хийж, ажилчдыг “N95” амны хаалтаар хангах болсноо мэдэгдсэн байна.

    Гэнэтийн хөл хорионы дэглэм тогтоох эрсдэл өндөр, мөн гадаад худалдааны төлөв тодорхойгүй байгаа энэ үед "Apple" компани БНХАУ дахь үйлдвэрүүдээсээ хэт хамааралтай байж болохгүй гэдийг дээрх үйл явдал сануулаад байна. Тус компанийн хувьцааны ханш лхагва гарагт 3.7 хувиар унаад байгаа аж.

    Одоогоор "Foxconn"-ийн үйлдвэр гадаад орчноос тусгаарлагдсан ч үйл ажиллагаагаа тасалдуулалгүй явуулж байгаа гэж мэдэгдээд байна. Хэдий тийм боловч компанийн төлөөлөгчид хөл хорионы дэглэмийн үед бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэр рүү оруулах эсвэл гаргах эсэх талаар асуултад хариулаагүй байна. 

    COVID-19-ийг Үл тэвчих бодлогын гол зарчим нь “коронавирус”-ийн дэгдэлт эрчимжих даруйд тухайн бүс нутагт хатуу хөл хорио тогтоож, тархалтыг богино хугацаанд зогсооход оршиж байгаа юм.

    "Apple"-ийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдийн 80 хувь нь Жөнжоу хот дахь энэхүү үйлдвэрт угсрагддаг болохыг “Counterpoint” судалгааны байгууллагын Ахлах шинжээч Айван Лэм өгүүлсэн байна. Хамгийн өндөр борлуулалттай байдаг баяр ёслолын улирал эхэлж буй чухал үед орлогын нийт эх үүсвэрийн тал хувийг нь эзэлдэг ухаалаг гар утасны гол үйлдвэрт нь хатуу хөл хорио тогтоосон явдал нь "Apple"-д ихээхэн хэмжээний алдагдал дагуулах эрсдэлтэй болоод байна. 

    Ухаалаг гар утасны гол эд ангиудын дийлэнх хувийг БНХАУ-д үйлдвэрлэдэг учраас "Apple" компани "iPhone" утасны үйлдвэрээ өөр улс руу шилжүүлэх боломжгүй болохыг Айван Лэм дурджээ. Одоогоор БНХАУ-аас гадна зөвхөн БНЭУ-ын үйлдвэрүүдэд “iPhone 14 Pro” загварын гар утсыг үйлдвэрлэх боломжтой ч эд ангиудыг нь БНХАУ-аас л оруулж ирдэг байна.

    Cэтгэгдэл бичих