logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    X/10-нд Гашуунсухайт боомтоор өдөрт экспортлох нүүрсний хэмжээ 30 хувиар өсөж, 110,000 тонн болов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 11 09:30
    202
    Даваа гарагийн 17.00 цагийн байдлаар нүүрс тээврийн 811 автомашин хилээр гарчээ

    2022 оны аравдугаар сарын 10-нд буюу даваа гарагт Гашуунсухайт боомтоор 110 мянган тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 30 хувиар буюу 25 мянган тонноор өндөр үзүүлэлт боллоо.

    Даваа гарагийн 17.00 цагийн  байдлаар нүүрс тээврийн  811 автомашин хилээр гарчээ. Харин бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 зэрэг нийт 919 автомашин хилээр гарсныг Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс мэдээллээ.

    БНХАУ-ын ӨМӨЗО-той яриа хэлэлцээ хийж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх туршилт амжилттай болсон нь нөлөөлснийг Засгийн газар мэдэгдлээ.

    Энэ онд нүүрсний экспортын зорилтот хэмжээг бууруулж, 18 сая тонн болгосон юм. Боомтын нөхцөл байдал сайжирснаар нүүрсний экспорт эрчимжиж, 20 гаруй сая тонн нүүрс экспортлох боломжтой харагдаж байна.

    2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 36.5 сая тонн нүүрс экспортлохоор тусгаад байгаа юм. Ирэх оноос гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр хулгайн нүүрсийг хилээр гаргахтай тэмцэх, нүүрсийг зөвхөн биржээр арилжих зэрэг зохицуулалтууд хэрэгжиж эхлэхээр байна.

    Cэтгэгдэл бичих