logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Өнөрсайхан
    “Silver Elephant”-ийн алдагдал 2022 онд өмнөх оноос 1.9 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 15 16:30
    371
    “Silver Elephant” компани “Улаан овоо” нүүрсний уурхайгаас 3166 тонн нүүрс борлуулжээ

    “Улаан овоо” нүүрсний уурхайд олборлолт хийдэг “Silver Elephant” компани 2022 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компани тайлант хугацаанд 6.9 сая канад долларын алдагдалтай ажилласан байна. Алдагдал нь өмнөх оноос 1.9 хувиар өсжээ.

    “Silver Elephant” компани “Улаан овоо” нүүрсний уурхайг Монгол дахь охин компаниараа дамжуулан 100 хувь эзэмшдэг. “Silver Elephant”-ийн охин компани “Mega Thermal Coal” компани “Улаан овоо”, Чандгана эрчим хүчний нүүрсний уурхайнуудын үйл ажиллагааг хариуцдаг.

    Өнгөрсөн онд “Улаан овоо” нүүрсний уурхайгаас 15 мянган тонн нүүрс нийлүүлэх гэрээг Хонгконгийн компанитай байгуулсан байна. 12 дугаар сарын байдлаар 3166 тонныг нь нийлүүлжээ. Одоогийн байдлаар тус уурхайд 85 мянган тонн нүүрсний овоолго байгааг мэдээлсэн юм.

    “Silver Elephant” компани Монголоос гадна АНУ, Канад, Боливи зэрэг улсад үйл ажиллагаа явуулж байна.

    PDAC-23-BORCHURE-1.jpg

    Cэтгэгдэл бичих