logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Gazprom”-ийн Европт хийх нийлүүлэлт багасаж, цэвэр ашиг нь $3.1 тэрбум болж буурав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 31 09:00
    244

    Зургийг: Kirill Kudryavtsev/AFP/Getty Images

    “Gazprom” компанийн ашиг 2020 оноос хойших доод түвшинд хүрлээ

    Байгалийн хийн салбарт тэргүүлэгч ОХУ-ын “Gazprom” компанийн ашиг оны эхний хагас жилд 3.1 тэрбум ам.доллар болж, 2020 оноос хойших доод түвшинд хүрсэн байна. Өмнөх оны эхний хагаст тус компани 26 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллаж байсан бол энэ оны эхний хагаст ашиг нь 3.1 тэрбум болж буурсныг тус компани тайлагнажээ. Үүнд “Gazprom” компанийн Европ руу хийх нийлүүлэлт огцом буурсан нь нөлөөлсөн байна.

    Түүнчлэн энэ оны II улиралд тус компани 194 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ. Одоогоор “Gazprom”-ийн Европт нийлүүлдэг  байгалийн хийн гол хоолойнууд зогсонги байдалд ороод байгаа аж.

    Энэ онд тус компани БНХАУ руу 22 тэрбум куб метр байгалийн хий экспортлохоор төлөвлөсөн  нь өмнө оныхоос 6.5 тэрбумаар илүү дүн болж байна.

    Cэтгэгдэл бичих