logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    ХӨСҮТ: COVID-19-ийн эсрэг вакцины дараах дархлааны тогтоц 6 сар байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 29 16:20
    160
    ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ хамтран COVID-19-ийн халдварын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээний урьдчилсан тайланг танилцууллаа

    Дархлаажуулалтын үр дүнгийн судалгааны явцаас харахад Монгол Улсад COVID-19-ийн халдварын тархалтын эсрэг хийсэн дөрвөн төрлийн вакцины дараах дархлааны тогтоц ойролцоогоор зургаан сар байгааг ХӨСҮТ мэдээллээ.

    Энэ нь олон улсад хийгдэж буй судалгаануудын дүнтэй ижил байна. Харин зургаан сарын дараа дархлааг дахин идэвхжүүлэх “booster” тун хийх асуудалд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тодорхой чиглэл өгөөгүй байгааг тодотголоо. Хэдий тийм боловч эхний ээлжид “booster” тунг эрсдэлт бүлгүүдэд эрчимтэй хийх шаардлага байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тодотгосон байна.

    Наймдугаар сараас иргэдийг COVID-19-ийн эсрэг вакцины III тун буюу нэмэлт тунгаар дархлаажуулж эхэлсэн бөгөөд улсын хэмжээнд зорилтот бүлгийн 54 орчим хувь нь III тунд хамрагджээ. Мөн 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн юм. Одоогийн байдлаар 3000 орчим хүүхэд COVID-19-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байна.

    Монгол Улс 2021 оны хоёрдугаар сараас эхлэн иргэдээ “коронавирус”-ийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн ба нийт найман сая гаруй хүн тун вакцин оруулж, иргэдийг дархлаажуулжээ. Зорилтот бүлгийн хүн амын 87 хувь нь COVID-19-ийн халдварын эсрэг бүрэн тунд хамрагдаад байгаа аж.

    ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан

    ДЭМБ-ын Үнэлгээний зохицуулагч Д.Нарангэрэл

    Cэтгэгдэл бичих