logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    БНСУ өнгөрсөн оны эмгэнэлт үйл явдал давтагдахаас сэргийлж "Halloween"-ийн баярын үеэр дохиоллын систем ажиллуулна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 16 17:00
    266

    Зургийг: Anthony Wallace/AFP/Getty Images

    Цугларсан олныг дэлгэц дээрээс автоматаар тоолж, аюулын дохиог удирдлагуудад мэдэгдэх систем нэвтрүүлнэ

    БНСУ-ын нийслэл Сөүл хотын захиргаа өнгөрсөн оны “Halloween”-ийн баярын үеэр шөнийн гудамжинд хэт олон хүн цуглан шахцалдаж, улмаар 160 шахам хүн амиа алдсан явдал давтагдахаас сэргийлж хараа хяналтаа нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргаснаа танилцуулаа. 

    Энэхүү зорилтын хүрээнд цугларсан олныг дэлгэц дээрээс автоматаар тоолж, аюулын дохиог удирдлагуудад мэдэгдэх систем нэвтрүүлэх гэж буйгаа албаныхан пүрэв гарагт мэдэгдсэн байна. Систем аравдугаар сарын 27-ны өдрөөс ажиллаж эхлэх аж. Тодруулбал: хүмүүсийн нягтаршлыг тогтоох  энэхүү программ нь CCTV хяналтын камеруудтай холбоотой бөгөөд камеруудын хамарч буй хэсэг дээр хүмүүсийг автоматаар тоолох юм байна. 

    Сөүл хотын захиргаа болон цагдаа, гал командын хэлтсүүд мөн аравдугаар сарын 25-нд дээрх систем ажиллах эсэх, агентлагуудын уялдаа холбоо хэр байхыг шалгахаар урьдчилсан бэлтгэл сургуулилт хийх ажээ.  

    БНСУ-ын түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн шахцалдаанаас болж 158 хүн эндсэн юм. Тухайн үед хүмүүс Итэвон дүүргийг бар, ресторан, цэнгээний газрууд бүхий бүстэй холбосон 3.2 метрийн өргөнтэй гудамжинд түгжрэн гацсаны улмаас тэрхүү эмгэнэлт явдал болж байв.

    Cэтгэгдэл бичих