
•Live
Биднийг дагах
Үл хөдлөх хөрөнгө
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Х.Солонго
Үл хөдлөх хөрөнгө
Нийтлэлийг хуваалцах
Х.Солонго
“Country Garden” дефолт зарлаж магадгүй байгаагаа анхааруулав
Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 31 10:30
267
Зургийг: Qilai Shen/Bloomberg
“Country Garden” компани оны эхний хагас жилд 7 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллажээ
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт тэргүүлэгч “Country Garden” компани дефолт зарлаж магадгүй байгаагаа анхаарууллаа. Үүнээс өмнө тус компани энэ оны эхний хагас жилд долоон тэрбум ам.доллар буюу дээд хэмжээний алдагдал хүлээснээ тайлагнасан юм.
“Country Garden”-ийн энэхүү нөхцөл байдлаас БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт хэчнээн гүнзгийрч байгааг харж болохоор байна.
“Country Garden” өрсөлдөгч “China Evergrande” компаниас дөрөв дахин их үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлдэг учраас өрийн хэмжээ нь илүү өндөр байж магадгүй байгаа аж. Тус компани өр төлөх хугацаагаа сунгах талаар бондын хөрөнгө оруулагчид болон банкнуудтай үргэлжлүүлэн хэлэлцээ хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Cэтгэгдэл бичих