logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Ши Жиньпин БНХАУ-ын боловсролын системийг дэлхийн жишигт ойртуулахыг зорьж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 30 16:40
    191

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    2021 онд БНХАУ-д гадаадын 255,720 оюутан суралцсан нь 2019 оныхоос 23 хувиар буурсан дүн болжээ

    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин дэлхий дахинд нөлөө бүхий, өндөр чанартай боловсролын систем байгуулах зорилтоо эрчимжүүлэхийг дээд албан тушаалтнууддаа уриаллаа. Тодруулбал: БНХАУ тус улсын стратегийн хэрэгцээнд нийцсэн, шинжлэх ухааны боловсрол олгох дэлхийн түвшний их сургуультай болох шаардлагатайг Ши Жиньпин даваа гарагт Улс төрийн товчоонд хандан хэлсэн  үгэндээ дурдсаныг “Синьхуа” агентлаг мэдээлэв. Түүнчлэн гадаадаас илүү олон оюутан татах нь чухал байгааг тэрбээр онцолжээ. 

    БНХАУ-д цар тахлын хөл хорионы улмаас гадаад оюутны тоо эрс цөөрсөн байна. Мөн БНХАУ болон барууны улс орнуудын хооронд харилцаа хурцдаж байгаа нь тус улсад суралцдаг оюутнуудын хувийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа аж.

    Иймд БНХАУ-ын Засгийн газар тус улсын олон улс дахь нөлөөллийг бэхжүүлэх, боловсролын системийг эрчимжүүлэх үүднээс  “Хятадад суралцацгаая” брэндийг идэвхтэй сурталчилж, суралцагчдын суралцсан түүхийг өгүүлж, хятад туршлагыг түгээн, хятад хүмүүсийн дуу хоолойг хүргэнэ гэсэн зорилттой байгааг Ерөнхийлөгч Ши Жиньпин дурдсан байна. 

    2021 онд БНХАУ-д гадаадын 255 мянга 720 оюутан суралцсан нь 2019 оныхоос 23 хувиар буурсан дүн болсныг “Bloomberg”  БНХАУ-ын Боловсролын яамны баримтад үндэслэн тооцоолжээ. 

    Ши Жиньпиний дээрх уриалга гарсны дараа БНХАУ-ын боловсролын компаниудын хувьцааны ханш өссөн байна. Тухайлбал: “New Oriental Education & Technology” группийн хувьцааны ханш 3.5 хувиар өссөн бол “Hope Education” группийнх 3.6 хувиар өсжээ.  

    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин шинжлэх ухаан, инженерчлэлийн сургалтыг эрчимжүүлж, дотооддоо шилдэг, шинийг санаачлагч боловсон хүчнийг бэлдэх нь чухал байгааг мөн онцолсон байна. Үүгээр мөн голлох технологиудын хөгжүүлэлтээр дэлхийд томоохон нээлт хийх БНХАУ-ын зорилтыг дэмжих аж. 

    Ши Жиньпиний энэхүү уриалга БНХАУ-ын залуу иргэдийн дунд ажилгүйдэл бүх цаг үеийн хамгийн дээд түвшинд хүрсэн үетэй давхцаж байна. Ажилгүйдэл ийм өндөр түвшинд хүрсэн нь ажилтнуудын эзэмшсэн ур чадвар  компаниудын эрэлттэй нийцэхгүй байгаагаас үүдсэн аж.

    Дөрөвдүгээр сард залуучуудын  ажилгүйдлийн түвшин 20.4 хувьд буюу шинэ дээд түвшинд хүрсэн нь улсын дунджаас дөрөв дахин илүү гарчээ. Мөн энэ зун хэдэн сая шинэ төгсөгч ажлын байранд гарах гэж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэхээр байгаа юм.  

    БНХАУ-ын дээд албан тушаалтнууд энэ сарын эхээр орчин цагийн үйлдвэржилтийн системийг эрчимтэй байгуулахаа амласан байна. 2021 онд тус улсын Засгийн газар цахим боловсролын секторын ашгийг хориглосноор тухайн салбарыг бараг уналтад оруулж, зах зээлийн үнэлгээнээс хэдэн тэрбум ам.доллар арчигдаж байсан юм.

    Cэтгэгдэл бичих