
Зургийг: Carla Gottgens/Bloomberg
Есдүгээр сард БНХАУ-ын газрын ховор элементийн экспорт өмнөх сараас 17.6 хувиар буурсныг “Mining.сom” мэдээллээ. Тайлант хугацаанд эрэлт эрчимжсэн тул түүхий эд нийлүүлэгчид дотоодын борлуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарсныг онцолсон байна.
Өнгөрсөн сард нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсны үр дүнд БНХАУ-ын дотоодын эрэлт сайжирсан гэж “Shanghai Metals Market”-ийн шинжээч дүгнэжээ.
Мөн дотоодын үнэ өндөр байгаа нь экспортлогчдыг дотоодын зах зээлийн борлуулалтаа нэмэгдүүлэхэд нөлөөлснийг онцолж байна. Өнгөрсөн сард БНХАУ-ын газрын ховор элементийн импорт өмнөх оны мөн үеэс 19 хувиар өсөж, 15.8 мянган тонн хүрчээ.
Газрын ховор элементийг лазер, цэргийн тоног төхөөрөмж, цахилгаан автомашин, салхин турбин, цахилгаан хэрэгсэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд ашиглаж байна.