logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    II сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.2 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 10 15:00
    233
    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өсөв

    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар, өмнөх оны эцсээс 2.4 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Инфляц хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.2 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.2 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

    Харин өмнөх оны эцсээс 2.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.7 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ  болон эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ тус бүр 1.1 хувиар, даатгал, санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 6.7 хувиар өссөн нь гол жин дарсан байна.

    Өмнөх сараас 1.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.1 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.8 хувиар, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

    Инфляц жилийн дүнгээр 12.3 хувьтай гарсан нь 2022 оны 12 дугаар сарын эцсийн дүнтэй харьцуулахад өсөлтийн хурд нь саарлаа. Үүний 5.8 нэгж хувийг импортын барааны үнийн өсөлт бүрдүүлсэн байна.

    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хоёрдугаар сард 12.2 хувь болж, өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс 3.1 нэгж хувиар буурчээ. Инфляцын түвшин 12.2 хувьтай гарсны 36.1 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс, 45.1 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

    Инфляц хоёр оронтой тоонд хэвээр хадгалагдаж байгаа ч Монголбанк 2023 онд инфляцыг дунджаар найман хувьд барихыг зорьж байна.

    "Энэ оны IV улирал гэхэд инфляцыг нэг оронтой тоонд оруулна. Нөхцөл нь ч бүрдсэн" гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байсан юм.

    Cэтгэгдэл бичих