logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    2022 оны хамгийн тааруу гүйцэтгэлтэй зах зээл ОХУ-ынх байх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 19 13:20
    310
    ОХУ-ын “MOEX” индекс энэ он гарсаар 44 хувиар унаад байна

    Владимир Путины Украин дахь эзлэн түрэмгийллийн нөлөө хоёрдугаар сард ОХУ-ын хөрөнгийн зах зээлийг ганхуулж байв. Хэдийгээр түүнээс хойш 10 гаруй сар өнгөрсөн ч сэргэлтийн төлөв харагдахгүй байгаа нь хориг арга хэмжээний уршгаар хөрөнгө оруулагчид дайжиж, улмаар ОХУ-ын хөрөнгийн зах зээл гүйцэтгэлээрээ дэлхийд сүүл мушгисантай холбоотой.

    ОХУ-ын эдийн засаг  АНУ болон Өрнөдийн холбоотон орнуудын хориг арга хэмжээг төсөөллөөс илүү түвшинд тэсвэрлэж чадсан ч тус улсын хөрөнгийн зах зээлийг харвал арай өөр дүр зураг харагдаж байгаа юм.

    ОХУ-ын үнэт цааснууд дэлхийн жишиг индексүүдээс хасагдаж, хувьцааны хөдөлгөөнийг хянах гол хэрэгсэл болох биржээр арилжаалагддаг сангууд хаагдах юм уу царцаагдсан байдалтай байна. Хэдий гадаадын ихэнх хөрөнгө оруулагчдыг ОХУ-д бүртгэлтэй хувьцаагаа зарахыг нь хориглоод байгаа ч дотоодын хөрөнгө оруулагчид зах зээлийг дайнаас үүдэлтэй уналтаас аварч чадаагүй аж.

    RUSSIA-EQUITY-GFX.png

    ОХУ-ын хөрөнгийн зах зээлийн ам.доллароор илэрхийлэгдсэн “RTX” индекс  энэ онд 35 хувиар унаснаар “Bloomberg”-ийн дэлхийн хэмжээнд хянадаг 92 жишиг индекс дундаас үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцвол хамгийн тааруу гүйцэтгэлтэй нь болжээ. Харин рублиэр илэрхийлэгдсэн “MOEX Russia” индекс энэ онд 44 хувиар унаснаар 2008 оноос хойших хамгийн огцом уналттай жилээ үдэхэд ойртож байна.

    “Өрнөдийн хоригийн дарамт дотоодын эдийн засагт нэмэгдэх тусам Оросын хувьцаануудын төлөв бүрхэг болж байна. Мөн ойрын хэдэн улиралд дэлхийн эдийн засаг сэргэхээргүй байгаа нь Оросын газрын тосны импортод нөлөөлнө. Ялангуяа Европын Холбоо ОХУ-ын түүхий эдийн хамаарлаа багасгахаар тууштай ажиллаж буй нь үүн дээр нэрмээс болохоор байна” хэмээн “InTouch Capital Markets”-ийн ахлах шинжээч Пётр Матис өгүүлжээ.

    “MOEX Russia” индексэд хамгийн их жин дардаг “Lukoil” болон ОХУ-ын Төрийн өмчит “Gazprom” компаниудын хувьцааны ханш энэ онд 30 болон 53 хувиар унаад байна. Үүний зэрэгцээ ОХУ-ын Төв банканд тавьсан хориг, олон улсын төлбөр тооцооны “SWIFT” системээс хасагдсан явдал зэрэг нь тус улсын хамгийн том зээлдүүлэгч болох “Sberbank”-ийн хувьцааны ханш 54 хувиар унахад нөлөөлжээ.

    “Өрнөдийн хориг арга хэмжээ шинэ хөрөнгийн орох урсгалыг хааснаар ОХУ-ын хөрөнгийн зах зээл ирэх оныг дахин тааруу өнгөрөөх төлөвтэй байна” хэмээн Пётр Матис онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих