logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Bitcoin”-ийн ханшийн савлагаа 2020 оноос хойших доод түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 30 14:10
    142

    Зургийг: George Frey /Bloomberg

    АНУ-ын өрийн таазны тохиролцоотой зэрэгцэн “Bitcoin”-ийн ханш чангарлаа

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти нарын өрийн таазны тохиролцоо дэлхийн зах зээлд эрсдэлийг бууруулаад байна. Талууд АНУ-ын өрийн таазыг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрэхтэй зэрэгцээд  хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, “Bitcoin”-ийн хоёр долоо хоног гаруйн хугацааны дээд түвшинд хүрлээ.

    398764559.png

    Даваа гарагт “Bitcoin”-ийн ханш 3.2 хүртэлх хувиар өсөж, 28,006 ам.доллароор арилжаалагдсан байна. Мөн “Ether”, “Binance “зэрэг жижиг токены ханш бага зэрэг чангарчээ. "Bitcoin"-ийн ханш сүүлийн 70 өдрийн арилжаагаар өдөрт зургаан хувиас илүүгүй хэмжээгээр савлаад байгаа юм. Өөрөөр хэлбэл ханшийн савлагаа нь 2020 оны аравдугаар сараас хойших хамгийн бага түвшинд хүрээд байна. Түүнчлэн үнийн хувьд оны эхний дөрвөн сард өсөх хөдөлгөөнтэй байсан бол тавдугаар сард уналт давамгайлжээ.

    398740056.png

    Арилжаа эрхлэгчдийн үзэж буйгаар улс төрийн болон мөнгөний бодлогын шийдвэртэй холбоотой тодорхойгүй байдал үргэлжилж байгаа учраас огцом хөдөлгөөн саараад байна. Мөн "Одоогоор хүлээгээд харахад тохиромжтой үе тохиож байна" гэж “FRNT Financial”-ийн шинжээч мэдэгдсэн юм.

    Cэтгэгдэл бичих