logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Morgan Stanley” БНХАУ-ын индексүүдийн зорилтот ханшийн төсөөллөө бууруулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 06 09:15
    169

    Зургийг: Michael M. Santiago/Getty Images

    “Morgan Stanley” банк “MSCI China” индекс 80 нэгжид хүрнэ гэсэн өмнөх төсөөллөө бууруулаад байна

    БНХАУ-ын голлох хувьцаануудыг нэгтгэн харуулдаг “MSCI China” жишиг индексийн ханшийн төлөвийг бууруулсан хөрөнгө оруулалтын банкнуудын эгнээнд “Morgan Stanley” нэгдлээ.

    Тус банк “MSCI China” индекс 80 нэгжид хүрнэ гэж таамаглаж байсан бол 70 нэгж хүрнэ хэмээн өмнөх төсөөллөө бууруулаад байна. Үүний зэрэгцээ “Hang Seng China Enterprises” индексийг 2024 оны зургаадугаар сар хүртэл 15 хувиар өснө гэсэн өмнөх төсөөллөө бууруулжээ.

    БНХАУ-ын макро эдийн засагт тулгарч буй тодорхойгүй байдал болон геополитикийн хурцадмал нөхцөл байдал нь “Goldman Sachs” зэрэг банкнууд төсөөллөө бууруулахад нөлөөлж байна.

    Cэтгэгдэл бичих